Sunday, November 29, 2009

Ид шид чиний хувьд?

Чи ид шид юм уу, далд хүчинд итгэдэг үү? Эсэхүл энэ бүхнийг оргүй зүйл гэж боддог уу? Энэ мэт асуултад доорхи сонжоо хариулт өгөх болно. Харин хоромхон ч бодолгүй шууд хариулаарай.


1. Боддог хөвгүүн чинь ид шидийн гэмээр үнсэлт бэлэглэж байна гэж чи байнга зүүдэлдэг үү ? Энэ талаар ер нь юу гэж бодох вэ?
А. Би түүнийг заавал ашиглана.
Б. Энэ тухай найз охиндоо ярих байх.
В. Тэр хөвгүүн амьдрал дээрээ яг яаж үнсэлцдэгийг даруй мэдэх нь чухал.

2. Найз охин чинь чамайг хөзрөөр мэргэлэхийг санал болговол чи яах вэ?
А. Yзээд алдана. Бүр чин сэтгэлээсээ хэлнэ.
Б. Маш гоё санаа! Миний хайр дурлал яах бол гэдгийг мэдэхийг хүснэ...
В. Дажгүй ээ. Хөзөр хувь заяаны шугамыг хэлээд өгнө биз дээ.

3. Сүүлийн үед чамайг азгүйтэл дагах болжээ. Байдлыг засахын тулд чи ямар нэг юм хийх үү?
А. Аятайхан үзмэрчээс тусламж авахаас татгалзахгүй. Тэр залруулж өгч магадгүй.
Б. Yгүй. Би үүнийг нэг их тоохгүй. Амьдралд хар, цагаан хосолдог.
В. Сайны тухай л бодохыг хичээнэ. Тэгвэл бүх юм гэгээлэг болно.

4. Чиний сайн найз охины шинэ хөвгүүн чамд нэг л таагүй санагдана. Чи энэ тухай түүнд хэлэх үү?
А. Ойлгуулахын тулд хэлэх зөв үгээ олохыг хичээнэ.
Б. Хэрэв тэр миний найзад зуун хувь таалагдаж байгаа бол би юм хэлэхгүй.
В. Анхны сэтгэгдэл заримдаа хуурамч байдаг.

5. Урдуур чинь хар муур санаандгүй хөндлөн гараад гүйвэл чи яах вэ?
А. Хар бар байсан ч надад хамаагүй.
Б. Бушуухан гурван хэрээс зураад зүүн тийш нулимна.
В. Өөр зам хайна.

6. Чи найз хөвгүүнээ увьдислаж татахыг оролдож чадах уу?
А. Сүүлийн үед байнга ийм хүсэл төрөөд байгаа.
Б. Хоол унданд нь ямар нэг тарнийн юм хийх хэрэгтэй байх.
В. Хэрэв тэр орныхоо дэргэд миний зургийг тавих нь дээр болов уу...

7. Чиний гар утсаар аятайхан дуу хоолойтой үл таних хөвгүүн ярив. Энэ чинь хувь тавилан биш биз?
А. Энэ бол миний найз охины л явуулга байх. Тэр миний дугаарыг нэг биш удаа бусдад өгч байсан.
Б. Энэ нь ердийн тохиолдол биш. Надад ашиглагддаггүй хөвгүүн л ингэж тоглоод байгаа болов уу.
В. Би уулзахыг товлоно.

8. Чи үдэшлэг дээр олон хүүхэдтэй танилцана. Тэдний дундаас чи өөрийнхийгөө олж мэдэрч чадах уу?
А. Танилын тоо гол нь биш. Нэг ойлгодог байх нь чухал
Б. Амьдралд хамгийн чухал нь хайр, гэж миний орд батладаг юм.
В. Олж танихын тулд тэдний ямар ордод төрснийг сонжно.

9. Хэн нэг нэртэй үзмэрчээс хувь заяагаа мэдэхийг чи хүсдэг үү?
А. Би ид шидэнд итгэдэгггүй. Ирээдүйг хэн ч тааж мэдэхгүй.
Б. Би үзмэрчид очиж үзсэн. Түүний хэлсэн бүхэн биелсэн.
В. Уг нь ч сонин л доо. Гэвч би муу юм дуулахаас үхтлээ айдаг.

10. Чамд аз жаргалын тоо бий эсэхийг шууд хэл дээ...
А. Миний хувьд аз жаргалыг тооцож, тоолж нэмэж болохгүй.
Б. Зарчмын хувьд миний төрсөн өдөр л аз жаргалтай өдөр...
В. Надад ид шидийн тоо бий. Энэ тоо миний азгүйдлийг сануулж байдаг.

11. Хөвгүүнтэй уулзах үед өрөөний буланд юм уу, ширээн дээр гоё цэцэг байвал чамд сайхан санагдах уу?
А. Хэрэв тэр миний мөрөөдөж буй хан хүү байвал сарнай цэцгийн хэрэг байхгүй.
Б. Тийм ээ. Би ер нь өрөөн доторхыг фэн- шуйгийн хуулиар янзлахыг хичээдэг.
В. Бидний орчин тойрон бус дотоод сэтгэл л чухал.

12. Чи хичээлд явахдаа шүтдэг сахиусаа мартжээ. Энэ нь чиний дүнд нөлөөлөх үү?
А. Нэг ч их биш. Шалгалт таарвал нөлөөлөх байх.
Б. Би сахиуснаасаа огт салдаггүй.
В. Муу дүн авбал хичээлээ л сайн давтаагүйнх.

13. Тасалгаан дахь цэцгээ усалж байх үеэр түүнтэй яриад байвал илүү сайн ургадаг гэж чи боддог уу?
А. Яагаад үгүй гэж? Мод, цэцэг чинь дуу авиаг мэдэрдэг шүү дээ.
Б. Цэцэгтэй ярьж байвал хэн нэг нь дооглох байх.
В. Шал худлаа.

14. Чи шившлэгийн гэхээр бараатай дэлгүүр очвол сахиус болгож юуг сонгох вэ?

А. Оюу юм уу ногоолин.
Б. Аль гоёыг нь.
В. Найз хөвгүүнийхээ бэлэглэснийг нь л...
За одоо А,Б,В үсгийн алиныг нь олон авснаа хар даа. Чухам энэ үсэг л чиний хайрын харьцаанд хэн болохыг чинь хэлж өгнө.
А. Өөдрөг үзэлтэн
Сайн мэргэнүүд биелээсэй гэж чи зурхайн зөвлөлгөөг сонсдог юм байна. Гэвч мэргэ төлөгнүүд нэг бүрчлэн биелэхгүй байсан ч чи нэг их гутардаггүй аж. Хэрэв хөвгүүн чамаас мөрөөдөж байснаа олж харах бол энэ нь чиний хувьд ид шидийн шившлэг болно. Жинхэнэ дурлал гайхамшгийн чадвартай гэдэгт чи итгэдэг.

Б. Илбэчин
Чи өөрийн боломж хийгээд дур булаам гэдэгтээ итгэдэг. Энэ итгэл чинь хүслээ гүйцээхэд тусалдаг юм байна. Чиний амьдралд өөртөө тавих хяналтаа бүрэн алдаж мэдэхээр тийм ер бусын агшинууд байдаг аж. Жишээ нь: Чи мөрөөдлийн хөвгүүнтэйгээ учирвал тэнгэрт гарах мэт л болно.

В. Ид шидтэн, шүтлэгтэн
Чиний хувьд амьдралд тохиолдлын юм огт байхгүй. Чи ид шид, мэргэ төлөгт итгэдэг. Тэгэхдээ чиний сонголт, хичээл чармайлтаас их зүйл хамаарна. Ялангуяа чиний дурлал үл мэдэгдэх хүчнээс хамаарахгүй байх ёстой.

No comments:

Post a Comment