Sunday, November 29, 2009

Урам зориг хайрла (4 дахь долоо хоног)

Ажил & Мөнгө

Сайн байна уу эрхэм найз минь. Долоо хоногын эхний өдөр бүрт тэр долоо хоногтоо эрч хүчээр дүүрэн байх урмын үгсийг захидал болгон тань явуулж байгаа билээ. Удахгүй бид бие биедээ Даваа гариг бүр урамын үгтэй захидал бичих болно гэж найдаж байна. Та бусаддаа захидал бичихийг хүсвэл goolingoo@gmail.com хаягт захидалаа явуулаарай.

Амьдралынхаа туршид хийж байгаа зүйлээ байнга өөлөн чамалж байдаг хүнийг би мэднэ. Гэвч ингэснээр өөрөө хөгжих боломжоо алддаг.-Чарлес М.Шваб Цюрихээс Цинцинам хүрэх нислэг битүү захилгатай байлаа. Бид нисэхээр суудлаа эзлэх үед Ниццад байдаг авиа компаниас бидэнд өгсөн тийзэн дэх суудал өөр эгнээ байтугай онгоцны 2 мухарт байсныг мэдсэн юм. Би анх удаа жирэмслээд 15 долоо хонож байгаа эхнэртээ тайлбарлавч надаас тусдаа 9 цаг нисэх нь асуудал болж байгааг мэдсэн юм. Жирэмсэн эхнэртэй байж үзээгүй хүмүүст би жирийн эмэгтэйгээс жирэмсэн эмэгтэй хүний сэтгэлийн хөдлөл нь арав дахин их байдагийг хэлэх хэрэгтэй. Жирийн үедээ миний эхнэр тийм бухимдуу биш ч 15 долоо хоногийн турш жирэмсэн байгаа түүний уурыг бадраасан юм. Би өөрийнхөө эхнэрийн сэтгэл санаа болон бусад зорчигчдын тухтай байдалд санаа зовж байлаа. Ийм тохиолдолд бусад хүмүүс яах байсан би түүнийг л хийлээ. Хонгор минь суугаад хүлээж бай, би бүгдийг зохицуулъя гээд сууж буй хүмүүсийн эгнээг даван дүүлэх шахам туслахыг гуйлаа. Дараа нь болсон үйл явдал намайг гайхшрууллаа. Өнгөрөгч 22 сарын турш 100 гариу нислэг хийсэн миний бие, онгоцны үйлчлэгч: “Хүмүүсийг байраа эзэлтэл та түр хүлээж бай. дараа нь тусалж болохыг харъя” гэж хэлэх байх гэж бодож байлаа. Гэтэл аз болж тэр үйлчлэгч бизиес ангиллын зорчигчдоо хүртэл орхин бидний суудалруу ирж хажуу дахь зорчигчийг миний эхнэртэй байраа солихыг ятгаж бидний ачааг зөөж ирсэн юм. Тэр онгоцны үйлчлэгч байв уу, тэнгэрээс ирсэн бурхны элч байв уу? Гэртээ ирэнгүүтээ би “Дэлта эйрлайнз”руу тэрхүү онгоцны үйлчлэгчид талархал бичсэн юм. Ажил үүргийнхээ хуваарийн дагуу бизнес ангиллыг орхиж болохгүй байсан хэдий ч тэр их зөв үйлдэл хийсэн. Хэдийнээр олон удаа нислэг хийж байсан ч би ийм үйлчилгээг цөөхөн үзсэн юм. Түүний хандлага нь нислэгийг туршид надад тааламжтай сэтгэл төрүүлж байлаа. Ийм үйлчлэгээг эдлэхийн тулд онгоцны үйлчлэгч бүсгүйд тал засах ёстой гэж боддог байсан юм. Бид байнга муу үйлчилсэн тухай л яридагаас биш сайн үйлчилж байсан тухай дурьддаг ч үгүй шүү дээ. Тийм ч учраас тэд нар ажлаасаа эрч хүч авч чаддаггүй биз. Иймэрхүү явдал манай ажил дээр ч гэр оронд ч болдог. Бид юун түрүүнд, хүүхэд гэр бүлийнхэн өөрийн захиргаанд байгаа хүмүүсээ шүүмжлэхээс биш тэдэнд урам зориг, талархал хэрэгтэй гэдгийг мартчихсан байдаг. Энэ долоо хоног эргэн тойрон байгаа хүмүүсээ ажлаа сайн хийснийг онцол. Тэдэнд бага ч болов урам хайрлавал хийж байгаа ажлаасаа хэрхэн илүү сайн хийж байгааг та хараад гайхах болно.
Бидэнд байнга урам өгдөг хэрэглэгч таньд баярлалаа.

No comments:

Post a Comment