Wednesday, October 21, 2009

Амьдралын хэв маяг

- Та кофе их уудаг уу?
- Та зөв хооллодог гэж бодож байна уу?
- Хүн өдөрт ямар хэмжээний кальци хэрэглэх ёстойг та мэдэх үү?
- Та бага хөдөлгөөнтэй юу?
- Та биөийн тамираар хангалттай хичээллэдэггүй юү?
- Та суугаа ажилтай юу?

Хаврын цагт идэхгүй байвал зохих 4 жимс

Ажил мэргэжлийн дотрохи хүмүүсийн сануулж байгаагаар, зарим жимсэнд химийн эм хэтэрхий хэргэлсэнээс болоод улирлаа дагаад чанар нь өөрчлөгдөх тохиолдол гардаг, иймээс доорхи 4 төрлийн жимсийг идэхгүй бол сайн гэж сануулж байна.

Дарс хэрэглэх соёл

Эхний хундгыг хүртэхүй буюу аператив
Эхний хундага дарсыг хоолны өмнө уух бөгөөд энэ нь нэлээд мэдрэмж шаардсан аператив хэмээх ёслол байдаг. Хоол идэх дуршил нэмэхээс гадна зочид хоорондоо танилцах, цаг нөхцөөх зорилготой. Энэ үед хөргөсөн ундаа, хуурай дарс, чанга архийг шингэлсэн байдлаар барина. Мөн давстай жигнэмэг, хуурсан самар, жимс санал болгодог. Уламжилж ирснээр бол чинзано, мартини, кампари зэрэг дарсыг ийм тохиолдолд хэрэглэдэг байна.

Царайгаа цагаан байлгая гэвэл...

Хятадын эртний “Хуандигийн дотоод судар”-т “таван цул эрүүл бол царай зүс гоо сайхан болж чадна” хэмээн дурджээ. Үүнээс үзвэл хүн хоол ундаа зохицуулж чадвал гоо сайхан байна гэдгийг эрт дээрээс хүмүүс мэддэг байжээ. Иймээс сайхан явах хүсэлтэй бүсгүйчүүд оо энгэсэгт биш харин хэмжээтэй, бэлтгэлтэй, сонголттой хооллох хэрэгтэй. Таван цул эрүүл бол гоо сайхан болж чадна. Таван амт, таван өнгө нь хүний биетэй холбоотой, иймээс хоол хүнсний таван амт таван өнгөөр дамжуулж хүний гоо сайхныг зохицуулна. Тухайлбал,

Лимоны шүүс элгийг цэвэршүүлдэг

Ханиадтай бол лимоны шүүс дусаа. Лимон бие организмыг халдварт өвчнөөс хамгаалдаг лейкоцит хэмээх бодисын үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Иймд тахлын группын өвчний үед нимбэгийн шүүсийг өдөр бүр уух буюу лимон идэх хэрэгтэй.

Өлөн үедээ идэж болохгүй хүнс

Банан
Бананд магнийн элемент их агуулагддаг болохоор өлнөөр банан идвэл хүний бие дэх магни гэнэт дээшилж, цусан дахь магни кальцийн тэнцвэр алдагдаж, зүрхний судсанд саатал үүсгэн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх болно. Цусны чихэрлэг гэнэт ихсэх нь нүдний өвчин үүсгэх аюултай. Бас саахар нь хүчиллэг чанартай хүнс болохоор өлнөөр идвэл биеийн дотоодын хүчил шүлтийн тэнцвэр болон олон зүйлийн микробын тэнцвэрийг эвдэх тул эрүүл мэндэд ашиггүй.
Улаан лооль
Жимсний цавуулаг, танин хүчил их агуулдаг болохоор ходоодны хүчилтэй химийн урвал үүсч уусдаггүй цавуулаг бөөм болон хатуурч, ходоодны чулуу үүсгэх аюултай.

Гоо сайханд халтай хүнсний бүтээгдэхүүн

Шоколад идвэл батга гарна, цай уувал нүүрний өнгө зүс алдагдана гэсэн үгийг та олон удаа сонсч байсан биз ээ. Тэгвэл ямар хүнсний бүтээгдэхүүнүүд бидний гоо сайханд халтай вэ?
Чихэрлэг амттан.
Та муухай арьсыг хойч үедээ өвлүүлэх бүрэн боломжтой. Амттан ходоодны ханыг цочролд оруулж, өөхний булчирхайн шүүрлийг нэмэгдүүлдэг. Мөн бид арьсаа байнга зөв цэвэрлэж чаддаггүй. Тиймээс арьсны нүх сүв бөглөрч, батга гарч эхэлдэг. Чихэрлэг талх ч мөн ашиггүй бүтээгдэхүүн. Ялангуяа халуун байх үед нь идэх хэрэггүй. Ийм талх удаан боловсорч, бие махбодод удаан шингэдэг.

Цагаан хоолны зарим жор

Эрс тэс уур амьсгалтай монгол орны хүмүүсийн хоол тэжээл бусад орнуудынхыг бодвол өвөрмөц бөгөөд олон зуун жилийн уламжлалтай. Өвөл хаврын сэрүүн улиралд мах, махан бүтээгдэхүүн, зун намрын дулаанд сүү цагаан идээ голлон хэрэглэдэг билээ. Өвөл хаврын цагт ч нөөцөлсөн цагаан идээг хэрэглэдэг.

Сүүлийн үед хотжилт суурин амьдралд хэвшихийн хэрээр монгол хүн сүү цагаан идээ хоол хүнсэндээ хэрэглэх нь багасаж ходоод гэдэсний /цөс/ өвчин дэлгэрч хүн амын дундаж наслалт буурлаа гэж яригдах боллоо. Монголчууд өвлийн идсэн махны хорыг зуны урин дулаан цагт цагаан идээ идэж авдаг, өвөл, зун, өглөө оройгүй мах иддэггүй хоол хүнсээ зөв хэрэглэдэг соёлтой ард түмэн юм. Үр цэцэг дэлгэрэх, цагаа эхлэх мөн талийгаачын 49 хоногийн дотор, бурханы шашин их дүйцсэн өдрүүдэд /шинийн 8, 15, битүүн / амьтны амь тэвчин буян ном хураан цагаан хоол хэрэглэдэг уламжлалтай.

Хярманд чанасан гурил
Хярманд чанасан гурил бол Дарьгангын үндэсний хоол юм. Ус, сүү хоёрыг хувь тэнцүү хийж давс, өрөм, шар тосоор амтлан буцалтал нь самарна. Буцалмагц хатуувтар зуурсан гурилыг өргөн хэрчиж хийж буцалган хоол бэлэн болно. Түүхий сүүний бяслаг хэрчиж хийвэл бүр сайхан болно.
Хярманд чанасан ногоотой гурил Төмс, манжин, лууван байцааг давстай усанд болтол нь чанана. Дараа нь сүүг дээрхийн адил хийж буцалган гурилаа хийнэ. Бяслаг, шар тос, өрөм хийнэ. Энэ 2 хоолонд сүү нь ихэдвэл идэхэд хурц нялгардуу болдог тул сүүг багавтар хийх хэрэгтэй. Мөн сонгино, хөмүүл, элдэв амтлагчаар амтлаж болно.

Өрөмтэй гурил
Усанд өрөм, давс амтлагчаа хийж самарна. Буцалмагц нимгэн элдэж тасалсан гурил хэрчсэн бяслаг хийж хөөсийг нь намдтал зөөлөн гал дээр буцалгаж уг хоол бэлэн болно. Өвөл харвын цагт цагаан тос, аарцанд гурил буцалгаж идэх нь маш сайхан хоол болдог юм. Хэрэв та энэ хоолыг ногоотой хийе гэвэл эхлээд усандаа ногоогоо болтол нь буцалгана. Тэгэхгүй бол аарц өрмөнд ногоо төмс улам хатуурдаг.

Гоймонтой хярам
Мөн дээрхийн адил өрөм, цагаан тос бяслаг сүүгээр гоймонтой хоол хийж болно. Ингэхдээ сүүгээ хийхээс өмнө гоймон ногоогоо хагас болгоно. Дараа нь сүү, шар тос, бяслаг зэргийг хийвэл дэвэрч асгахгүй, мөн гоймон чинь нялцайж урсахгүй.

Цайны хандтай гурил
Буцалсан усны дээр жаахан хуурай цай хийж таглан 5 минут орчим байлгана. Цайныхаа шаарыг сайн шүүж авна. Уг хандыг шар тос, бяслаг, сүүгээр сүлж буцалган хярамтай гурил адил хийнэ.

Ногоог гурилтай жигнэх
Гурилтай нимгэн элдэж шар тос /ургамлын тос, масло/ түрхэж завсар нь сонгино, давс үрж хуйлан жигнээд бэлэн болгоно. Ногоо төмсөө урт нарийхан хэрчиж хуйлсан гурилын хамт жигнэн болгоно. Гурилаа нарийхан хэрчинэ. Ногоогоо шар тос, масло, шинэ өрөм, элдэв амтлагчаар амтлана. Гурилтайгаа хольж идээд үзээрэй!

Ногоотой цуйван
Та махаас бусдыг оруулан ногоотой цуйван хийж болно. Махны оронд шинэ бяслаг хөшиглөөд хийнэ. Амтанд чинжүү, перец, гоньд гаа зэрэг амтлагч байхад энэ хоол ямарч махтай хоолноос чинь дутахгүй.

Шарсан гоймон
Эхлээд та гоймонгоо сонгох хэрэгтэй. Манай үйлдвэрийн уурагжуулсан гоймон арай илүү амттай, идэнгитэй юм шиг байдаг. Мөн герман, турк гоймон ч сайн. Гоймонгоо буцалж байгаа усанд хийж чанаж болгоно. Болсон гоймонгоо шүүлтүүрт шүүнэ. Тэгэхдээ хүйтэн усаар угаах юмуу, усанд сойж болохгүй. Хайруулын тавгаа сайн халааж ургамлын тос, /масло, зөөхий, шинэ өрөм, шар тос ч болно/ сонгиноо хуурна. Дараа нь шүүсэн гоймонгоо хийж зөөлөн галаар шарна. Энэ хоолыг хуурсан ногоотой хольж идэж болно.

Ааруултай гурил
Нунтаглаж нүдсэн ааруулыг усандаа хийж буцалгаад элдэж хайрсан гурилаа өргөн хэрчиж чанана. Өрөм, шар тос, давс амтлагчаар амтлана.

Ээзгийтэй гурил
Ээзгийг усандаа хийж буцалгаад элдэж хайрсан гурилаа өргөн хэрчиж чанана. Өрөм, шар тос, давс амтлагчаар амтлана.

Өрөмтэй хуушуур
Чанаж болгосон ногоог бяслаг өрөмтэй хольж нухаж элдэв амтлагчаар амтлан хуушуур хийнэ.

Бантан
Сүүтэй хярманд бантан хийж болно.

Монгол бяслагийг хадгалах арга
Намрын сэрүүн орсон үед бяслагны голыг нүхлэн аваад сүүдэртэй сэрүүн газар хатаана. Мөн хэрчин борцлон хэлхэж хатааж болно. Ингэж хатаасан бяслагийг хүйтэн усанд хэдэн цаг сойход л шив шинэ бяслаг болно. Бас нэг сайн арга бол нойтон бяслагаа бяцлах буюу машиндаад нунтаг давс үрж дэлгэц дээр хатааж даавуун уутанд хийж хадгална. Ингэж хатаасан бяслагийг өвөл хаврын цагт шууд хоолондоо хийж хэрэглэнэ. Дангаар нь ч идсэн болно.

Будаатай хоолны төрөл
Будаа олон янз байдгаас манайхны цагаан будааг өргөн хэрэглэдэг. Ер нь хоол тэжээл болохын хувьд хамгийн сайн будаа бол гурвалжин будаа, шар будаа 2 юм.

Будааны агшаамал
Будааг сайтар угааж усыг нь шүүнэ. Ногоогоо жижиг шоо дөрвөлжин юмуу, урт нарийхан хийнэ. Энэ агшаамалд байцаа тохиромж муутай. Хайруулын тавагтай тосондоо сонгино хийж шарна. Шүүсэн будаа ногоогоо хийж тосондоо хуурч дээр нь буцлам халуун ус хийж битүү таглаж зөөлөн гал дээр жигнэж /сайн болгоорой/ болгоод цөцгийн тос, шар тос, ургамлын тос аль дуртайгаа хийж давс амтлагчаар амтлан идээрэй. Дээр дурьдсан 3 будааны алинаар ч хийсэн болно.
- Дээрх агшаамлаар бууз, хуушуур, банш хийж идэж болно.
- Будааны агшаамлаар банш хийж давстай хярманд чанана. Ер нь сүүтэй гурил зэрэг хоолонд саахар хийж идэх нь их нялуун хурц болдог тул давс хийх нь зохимжтой байдаг.
- Ногоо, бяслагийг будаатай агшаасан агшаамлаар мантуун бууз хийж болно.

Хольж идэж болдоггүй 12 төрлийн хүнсний зүйл

1. Шарсан үхрийн мах болон төмсийг холиж идэхгүй байх: Шарсан үхрийн мах болон төмсийг холиж идвэл ходоод гэдсэний чадавхыг муугаар нөлөөлдөг.
2. Сонгиныг дүфүтэй холиж идэхгүй байх: Дүфүнд хадгалагдаж байгаа кальц болон сонгинын дотрох өвсний хүчил нийлээд өвсний хүчлийн кальц болж ходоодны шингээлтийг харшилдаг.

3. Буурцгийн ээдмийг өндөгтэй холиж идэхгүй байх: Өндөгний уураг болон буурцгийн ээдэм дэх инсулин нийлбэл энэ хоёр эдийн шим тэжээл алдагддаг.
4. Өндгийг цайнд чанахгүй байх: Цайнд амьд бодисын шүлт байхаас гадна бас хүчлийн эд агуулагдаж байгаа тул эдгээр нийлмэл эд нь өндөгний төмөрийн элементтэй нийлбэл шингээлтэд муу.
5. Шарсан өндөгөнд амтны охь үйхгүй байх: Тахианы шарсан өндөгөнд амтны охь үйвэл тахианы өндөгний жинхэнэ үнэр амт нь өөрчлөгдөх буюу дарагддаг юм.
6. Улаан лууван болон цагаан лууванг холиж идэхгүй байх: Цагаан лууванд маш их амин дэм С агуулагдаж байдаг, гэвч улаан лууванд агуулагдаж байгаа чийг бамыг эсэргүүцэх хүчлийн эд нь амин дэм С-д харш нөлөө үзүүлдэг байна.
7. Лууван болон жимсийг холиж идэхгүй байх: Лууван зэрэг хүнсний ногоо нь ходоодонд янз бүрийн хүчил бий болгодог. Энэ үед жимс идэх юм бол жимсэнд агуулагдаж байдаг гуулийн өрлийн эд нь гэдэс ходоодны бактерт задарч хүний бие цогцыг таргалуулах юм уу бамбай булчирхайг том болгодог байна.
8. Далайн гаралтай хүнсний зүйлийг жимстэй холиж идэхгүй байх: Далайн гаралтай хүнсний зүйлд уураг болон кальц зэрэг шим тэжээлтэй зүйл элбэг байдаг, хэрэв хүчиллэг зүйл их агуулагдсан жимстэй холиж идвэл гэдэс өвдөх, бөөлжих, дур гутах зэрэг илрэл гардаг юм.
9. Үнээний сүүг жүржтэй холиж идэхгүй байх: Сүүний уураг нь жүржинд агуулагдаж байгаа жимсний хүчил болон амин дэм С-тэй нийлбэл эгшин хатуурч ходоод гэдэсний шингээлтийг нөлөөлдөг.
10. Шар лууванг архитай холихгүй байх: Шар луувангийн В эд нь спирттэй холилдвол хэн хүнийг элэгний өвчинд нэрвэгдүүлэх аюултай.
11. Цагаан архийг хийжүүлсэн ундаатай холиж уухгүй байх: Энэ хоёр хатуу зөөлөн ундааг холивол, нүүрсхүчлийн хий бий болж, ходоод, элэг, бөөр зэргийг хүнд ноцтой нөлөөлж, зүрх тархины судасыг гэмтээдэг байна.
12. Мах идсэнийхээ дараа цай уухгүй байх: Мах болон далайн гаралтай хүнсний зүйл зэрэг уураг ихтэй идээ будааг идсэнийхээ дараа цай уухгүй бол биед ашигтай, цайнд агуулагдаж байдаг үлэмж хэмжээний даннийн хүчил нь уурагтай нийлээд даннийн хүчлийн уураг бүрдүүлж, гэдэсний ажиллагааг удаашруулдаг байна.

Хоолны дуршлыг бууруулах 13 арга

Хэрвээ та илүүдэл жингээсээ салах хүсэл байгаа бол тэвчээрийн шалгуурыг давах хэрэгтэй. Энэ нь хоолны дуршлаа бууруулах арга юм.


1. Хоол идэхийн өмнө аяга рашаан ус эсвэл улаан лоолийн шүүс уу
2. Том биш жижгэвтэр тавганд хоолло. Тэгвэл хоолны орц их юм шиг санагдана
3. Хоолондоо нэмэлт амтлагч, халуун ногоо хэрэглэх хэрэггүй
4. Хоолоо удаан зажилж ид
5. Супермаркетид худалдаа хийхдээ зориуд цатгалан очиж бай
6. Хэрвээ үдийн хоол хүртэл тэвчихгүй бол чихэр ид
7. Үдийн хоолондоо заавал ногоо хэрэглэ
8. Хэрвээ хоол идмээр санагдаад байвал шүдээ угаачих. Энэ нь хоол идэх дуршлыг багасгадаг
9. Өдөр бүр алим идэж, тараг ууж бай
10. Бүр тэвчихгүй байвал оройхон хэрд инжир, чавга ид. Мөн аяга сүү ууж болно
11. Нэг өдөр идэх ёстой хоолныхоо 80%-ийг өглөө, өдрийн хоолондоо ид
12. Бариу өмд, даашинз сонгон өмс
13. Хамгийн гол нь та ямар ч хоолны дэглэм барьсан бай хангалттай уураг, тос, нүүрс ус, аминдэмээр хангагдсан байх ёстойг мартуузай.

Зөв хооллох 12 зөвлөгөө

1. Шошийн төрлийн ургамал хэрэглэ: Долоо хоногт нэг удаа шошийн төрлөөр хоолло. Хатаасан шош нь уураг ихтэй тул амт, тэжээллэг чанарыг нь нэмэхийн тулд мах холих хэрэггүй. Харин махаа уураг багатай хүнсний ногоотой хольж хэрэглээрэй.


2. С амин дэм хэрэглэ: Ханиад томуунаас сэргийлэн С аминдэм хэрэглэ. Харин улаан, ногоон урт чинжүү, киви, яншуй нь жүрж, бэрсүүт жүрж, нимбэгнээс илүү их С аминдэм агуулдгийг санаарай. С аминдэм нь биеийн халууныг нэмэх үүрэгтэй байдаг.

3. Салат хэрэглэ: Өглөө, оройны хоолонд салат заавал байх ёстой. Ялангуяа тарган хүмүүс оройн хоолондоо загас, улаан лоолийн салат хэрэглэх нь тохиромжтой.

4. Д, Е, В6 аминдэмүүд: Биеийн эсэргүүцлийг сайжруулдаг Д, Е, В6 аминдэмүүдийг бүү март. Хушга, самар, наранцэцгийн үр болон бусад үр, тос, үр тариа нь Е аминдэмээр баялаг. Д аминдэм нь сүү, бяслаг, загасанд ихээр агуулагддаг. В6 нь самар, газрын самар, хушга, наранцэцгийн үр, тахиа, загасанд их байдаг.

5. Өвдөхгүйн тулд А аминдэм: А аминдэмийг хангалттай хэрэглэхэд гадны элдэв биетээс хамгаалдаг эрхтнийг (арьс, салст) сайжруулж, цусны цагаан эсийг идэвхжүүлж, хорт хавдрыг эсэргүүцэх чадвартай болдог. Лууван, бууцай, броколийн байцаа, сонгино зэрэг нь А аминдэмээр баялаг байдаг.

6. Эрдэс бодис хэрэглэцгээе: Биеийн эсэргүүцлийг сайжруулахын тулд төмөр, магни, селени, цайр их хэрэглэх хэрэгтэй. Ногоон навчит ургамал, улаан мах, тахиа, хатаасан чангаанз, үзэм зэрэгт төмөр, харин үр тариа, хүнсний ногоо, сүү, далайн гаралтай бүтээгдэхүүнд магни, өндөг, сүү, мах, үр тариа, далайн гаралтай бүтээгдэхүүнд цайр агуулагддаг.

7. Тос багатай, уураг ихтэй хүнс хэрэглэ: Илүү их уураг, тос хэрэглэх нь биеийн эсэргүүцэлд сайн. Харин өөх тосыг хэт хэрэглэвэл дархлалын системд халтай тул ялангуяа амьтны гаралтай тосыг бага хэрэглэх хэрэгтэй.

8. Дараах зүйлийг анхаар. Өвөл зурагтын урд удаан суух нь хүнийг таргалуулдаг: Өвөл эрт харанхуй болж, хүмүүс зурагтын урд ихэнх цагийг өнгөрүүлдэг тул энэ үед идсэн уусан бүхэн жин нэмдэг. Өвлийн туршид чихэрлэг, тос ихтэй зүйл хэрэглэхдээ анхаарах, шарсан хайрсан зүйл хэрэглэхгүй байх, хоолондоо ургамлын тос хийх, амттан байнга хэрэглэхгүй байх хэрэгтэй.

9. Өдөрт хамгийн багадаа 5 удаа хүнсний ногоо, жимс хэрэглэ: Хоолондоо шанцайны ургамал, лууван, улаан байцаа зэрэг хүнсний ногоог байнга хэрэглэ.

10. Өвөл наранд аль болох удаан бай: Яс, шүдэнд шаардлагатай Д аминдэмийн хэрэгцээгээ хангахын тулд нартай цэлмэг өдөр гадаа алхаж, загас хэрэглэж бай. Өвлийн улиралд нарны илч буурдаг тул бид Д аминдэмийн дутагдалд орсноо ч анзаардаггүй. Д аминдэмийг нөхөхийн тулд загас их хэрэглэх шаардлагатай.

11. Өөх тосны хэрэглээндээ анхаар: Бид өвөл тослог зүйл их хэрэглэдэг. Хатуу тос гэгддэг масло, маргарин хэрэглэхээс татгалз, хоолонд хэрэглэдэг чидуны болон бусад төрлийн тосны хэрэглээгээ багасга.

12. Хоол боловсруулах системийн зовууриас сэргийлэхийн тулд: Өвөл хөдөлгөөн багасч, гурилан бүтээгдэхүүн ихээр хэрэглэн, жимсний цэвэр шүүс бага хэрэглэдэг тул хоол боловсруулах эрхтэн хямарч элдэв зовуурь, ялангуяа түгжрэл үүсдэг. Түгжрэлээс сэргийлэхийн тулд 7 хоногт 2 удаа хуурай шош, яншуй мөн шүүсээр баялаг хүнсний ногоо, жимсээр хооллон, шингэн зүйл их уух хэрэгтэй.

Жирийн нэг төмс ходоод гэдэсний хамгийн сайн эм

Мэргэжлийн сайн тогооч төмсөөр 999 төрлийн хоол хийж чаддаг гэнэ. Өмнөд африкаас гаралтай энэ ногоонд С, B, B6, PP, K зэрэг амин дэм агуулагдаж байдаг. Энэ нь цусны даралт хэлбэлзэх, толгой өвдөх, бамбай булчирхай томрох гээд олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэн анагаах нөлөө үзүүлдэг. Та өдөрт 300 гр төмс хоолондоо хэрэглэвэл өдрийн C аминдэмийн хэрэгцээнийхээ 70-75% -ийг авна.

Харин 400 гр төмс идвэл калийн хэрэгцээгээ бүрэн хангаж чадна. Шинэ ургацын төмсөнд С аминдэм 25 мг% байдаг бол өвлийн төмс, эмвэл 2 сар хадгалсан төмсөнд энэ хэмжээ 12мг% хүртэл буурсан байдаг аж. Төмсөн дэх глюкоз нь хүний биед амархан шингэдэг тул зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг хэмээн эрдэмтэд баталж байна. Мөн төмс нь зүрхний агшилтыг сайжруулах нөлөөтэй калийг хамгийн ихээр агуулдаг. Үүнээс гадна ходоодны архаг хэлбэрийн үрэвслийн үед түүхий төмсний шүүс хамгийн сайн эм болдог. Төмсний шүүс C амин дэмээр баялаг тул ходоодны хүчлийг хэвийн болгож, гэдэсний үйл ажиллагааг зохиулцуулан, өвдөлтийг намдаадаг аж. Сонирхуулж хэлэхэд ач тустай энэхүү ногоог XVI зууны үед Европын зарим улсуудад зөвхөн чимэглэлийн зориулалтаар ашигладаг байсан гэнэ. Бүр XVII зуунд Ирландчууд төмсийг хүнсэндээ анх хэрэглэж, олон орны “нүдийг нээж” өгчээ.
Цусны даралт ихэсхэд өдөрт гурван удаа бага хэмжээгээр түхий төмс ид. Үнээс гадна төмсийг хальстай нь жигнэж идэх, түүхийгээр нь машиндаж шүүсийг уухад даралт буурдаг
Шарсан төмсний хортой чанар

Шарсан төмсөнд 6-8 грамм трансжир агуулагдаж байх ёстой гэнэ. Трансжир нь биед шингэдэггүй натурал биш тосны хүчлийг агуулдаг. Энэ нь зүрх судасны өвчинд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байдаг, холестерины түвшинг ихэсгэдэг байна.
Судалгааны дүнд трансжир нь

* Хөхүүл эхийн сүүний чанарыг бууруулдаг.
* Сүгээр дамжин хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг
* Хүүхэд бага жинтэй төрдөг
* Диабет өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг
* Дархлааг бууруулдаг
* Эр гормоны ялгаруулалтыг бууруулдаг
* Зарим нэг ферментүүдийн үйл ажиллагааг бууруулдаг байна

Төмсийг хүнсэнд хэрэглэхэдээ

* Арилгаж цэвэрлэсэн төмс агаартай амархан исэлдэж, харалдаг тул цэвэрлэсэний дараа шууд хэрэглэх буюу хүйтэн усанд хийх хэрэгтэй. Гэхдээ усан удаан байлгаж болохгүй. Усанд төмс C амин дэс болон цардуулаа амархан алддаг.
* Шинэ төмсийг хутгаар хальслах хэрэггүй. Харин дээр нь давс хийж, алчуураар арчаад, хүйтэн усанд угаавал хальс амархан сална. Танд л гэж хэлэхэд төмсний халь орчимд амин дэм ихээр агуулагдаж байдаг тул хальслахгүй угаах хэрэгтэй.
* Наранд удаан байж, хортой туяаг нь шингээсэн ногоорсон төмсөнд соланин хэмээх гашуун шинж чанартай хорт бодис байдаг тул хүнсэнд хэрэглэхийг хориглодог.
* Төмсийг зэвэрдэггүй, ган хутга эсвэл зориулалтын арилгагчаар цэвэрлэж байх хэрэгтэй. Учир нь төмөр хүрсэн төмсөн дэх C аминдэм задарч урвалд ордог.
* Төмсийг чанах явцад B аминдэмийн 30% нь шөлөнд гарч, төмс их хэмжээгээр эвдэрдэг. Харин ууранд чанаж болговол эрдэс бодисынхоо нэг хувийг л алддаг.
* Жижиглэж хэрчсэн төмсийг чанахад амин дэмийнхээ 35-50 хувийг, бүтнээр нь чанахад 75 хувийг хадаглаж үлддэг байна.

Төмс гоо сайханд

* Чанасан төмсийг сүү, өндөгний шартай хольж нүүрэндээ бигнүүр тавьдаг. Бүлээн бигнүүрээ 15-20 минут байлгаад авна. Дараа нь халуун, хүйтэн усаар ээлжлэн нүүрээ шавшина. Ийм бигнүүрийн дараа нүүрний арьс чангарч, жижиг үрчлээсүүд арилдаг.
* Байнга гадаа ажилладаг хүмүүсийн гар улайж, хагаран ширүүн болдог. Энэ тохиолдолд чанасан төмсийг халуун сүүтэй хольж нухаад, цэвэр давуун дээр тавьж 10-15 минут гараа ороож бооно. Энэ аргыг 3-4 улаа хэрэглэхэд гарын арьс зөөлөн, чийглэг болдог.
* Хэрэв нүүр бүлцийж хавагнавал төмсийг үрж, шүүсийг нь аваад хавагнасан газарт шавшдаг.
* Нүүрэнд сэвх нэмэгдвэл төмсний булцууг таллаж, цууны эсвэл нимбэгний хүчилд дүрж арчаарай.

Эрчүүдэд ямар бэлэг өгөх вэ?

Эр хүнийг өөрт татах бэлэг буюу гоё тэлээ, зангиа, бугуйвч, гинж бэлэглэ. Эдгээр зүйл хуримын бөгжтэй адил эр хүнийг бүслүүрдэн тогтооно.

- Та хоёр сүй тавиагүй бол хувцас хунар бүү бэлэглээрэй. Тэр таныг хувь заяаг нь одооноос шийдэх нь гэж айж зугтаж болзошгүй.


- Сайн архи бол сайхан бэлэг төдийгүй шалгалт. Тэр архийг цааш хадгалах эсвэл дор нь уухаас хамааран та нарын харилцаанд архи ямар үүрэгтэйг мэдэж авна.

- Түүний хүсэж мөрөөддөг, гэхдээ одоо хүртэл авч амжаагүй юмыг бэлэглэ. Ном цуглуулдаг бол ховор ном, компьютерын хорхойтонд этгээд “хулгана” гэх мэт.

Заяаны ханьдаа …
- Авах гэж төлөвлөсөн байсан зүйл бүү бэлэглэ. Тэр таныг өөр дээр нь мөнгө хэмнэж байна гэж бодно.
- Ухаалаг эхнэр нөхрөө хоол хийлгэдэг болох гэж хормогч хэзээ ч бэлэглэхгүй. Мөн засвар хийхэд хэрэгтэй гэж багаж хэрэгсэл бүү бэлэглэ.
- Нөхөр чинь усан сан, фитнесс, бялдаржуулах клубын тухай яриа өдөж эхэлбэл хичээллэх абонамент бэлэглэ. Саунд суух дуртай бол ашиглах зүйл бэлэглэ.
- Машинтай бол шинэ суудлын бүрээс, толь, цаг, гоё агааржуулагч зэргийг бэлэглэ.
- Загасчлах дуртай бол загасны хэрэгсэл төхөөрөмж худалдаж авч өг.

Танил эрдээ …
- Олон зориулалттай, хутганы цуглуулга, фото аппарат, тамхины асаагуур, үнсний сав, гоё аяга, дискний тавиур зэргийг бэлэглээрэй.

Хамаатандаа …
- Архи бүү бэлэглэ.
- Цаг, ороолт, тэлээ, бичгийн хэрэгсэл, сайханн ном, радио ч бэлэглэж болно.
- Цүнх зэрэг хэрэгцээний зүйл бэлэглэ.

Даргадаа …
- Цэцэг бэлэглэ. Шар цэцэг санхүүгийн амжилтыг билэгддэг гэдэг. Жижиг эсвэл хэт том баглаа болохгүй. Эр хүнд таваас илүү цэцэг бэлэглэдэггүй.
- Захиалгаар онцгой бялуу хийлгэж бэлэглэ, эсвэл цуглуулгын архи вино тохиромжтой. Ялангуяа даргынхаа төрсөн оны эсвэл фирмээ нээсний ойн вино бүр их оноо авна.
- Үнэтэй бичгийн хэрэгсэл, ширээний цаг, хуанли бэлэглэ.
- Бугуйн тансаг цаг бүү бэлэглээрэй.

Хэнд хэдийд ямар цэцэг бэлэглэх вэ?

Бэлгэнд бэлтгэсэн цэцгийг бусдын нүднээс нууж, тоос шороо, нарны туяа, хүйтэн, халуун гараас хамгаалахын тулд дандаа цаасанд боож авч явах ба бэлэглэхийн өмнө боодлыг авна. Хаалгаар орохын өмнө хонгилд эсвэл үүдний өрөөнд баглааны цаасан боодлыг авч ширээн дээр эвхэж тавих ба эсвэл өөрийнхөө халаасанд хийнэ. Харин гялгар боодлыг авахгүй байж болно.


Нярайлсан эхэд ямар цэцэг бэлэглэх вэ?
Нярайлсан эхэд баярт үйл явдлыг тохиолдуулан хамгийн гоё чамин цэцэг бэлэглэнэ. Хамгийн тансаг бас тухайн хүний дуртай цэцэгсийг олохыг хичээх хэрэгтэй. Харин голт бор, хонхлой, лиш зэрэг хурц үнэртэй цэцгүүд толгой өвтгөж болох учир эмнэлэгт хэвтэж буй хүнд бэлэглэх нь зохимжгүй.
Охин төрсөн бол ээжид нь ягаан эсвэл улаан өнгийн (анхилуун хорхиног, хагас дэлбээлсэн сайн чанарын сарнай, фрезия г.м.) цэцэг,
Хүү төрсөн бол хөх эсвэл ягаан хөх (нил, хорхиног, хонин зангуу, анемон зэрэг) өнгийн цэцэг,
Харин ихрүүд төрсөн тохиолдолд ижил баглаа бэлтгэж бэлэглэдэг жамтай аж.

Төрсөн өдрийн бэлэг
Хүүхдийн төрсөн өдөрт ширээн дээр насны тоогоор нь өнгөтэй лаа тавихаас гадна бас тийм тооны цэцэг бүхий баглаа бэлдэнэ. Алагласан цэцгүүд жижигхэн хөгжилтэй баглаа, хурц тод өнгийн хавтгай ваар, мөн гоёмсог боодолтой хурц туузаар чимсэн баглаа хүүхдийн сэтгэлд илүү тохирно. Баярын ширээн дээр жижигхэн алаг цэцгэн титэм (сүлжсэн цэцэг) тавьж болно. Мөн какао, ундны тавиурыг (поднос) сүлжсэн цэцгээр чимвэл гоё харагдана.

Харин насанд хүрсэн хүнд дуртай цэцгийг нь бэлэглэвэл дээр. Гэхдээ цаг хугацаа, улирал, худалдаанд байгаа цэцгийн төрөл зүйл, төрсөн өдрөө тэмдэглэх гэж буй хүний нас, дур сонирхол, түүнд өөрийн чинь хандах хандлага харьцаа гэх мэт олон зүйлийг тал талаас нь эргэцүүлэн бодож байж сонголт хий.

Залуу бүсгүйд ягаан эсвэл улаан сарнай, эмэгтэйд дэлбээгээ нээсэн сарнай эсвэл хадаасан цэцэг бэлэглэнэ. Төрсөн өдрөө тэмдэглэж буй хүнийг хир дотно сайн мэдэхээс цэцгийн сонголт ихээхэн хамаарна.

Алдартай, олны танил болсон хүнд төрсөн өдрийг нь тохиолдуулан цахирмаа, антурия цэцэгс бэлэглэвэл хамгийн их хүндэтгэл үзүүлсэнд тооцогдоно. Үнэтэй цахирмааг утаат болор чамин вааранд хийж бэлэглэхэд буруудахгүй. Мэдээж цэцэг авахад бусад бүх бэлгийн нэгэн адил чиний санхүүгийн боломж нөлөөтэй. Хээрийн цэцгээр сайхан үзэмжтэй баглаа бэлдэж бэлэглэх нь төрсөн өдрийн баяраа тэмдэглэж буй хүнд их дотно байгаагийн илрэл болно.

Харин ахимаг насны хүмүүст амархан хатаж хорчийдог таримал цэцэг бэлэглэснээс гоёлын эсвэл тасалгааны цэцэг бэлэглэх нь илүү таашаагддаг.

Сүй тавих ёслолд бүх төрлийн маш чамин, гоёмсог цэцэг сонгоно. Сүй тавих ёслолд албан ёсны эсвэл хөгжилтэй энгийн баяр болохын аль вэ? гэдгээс хамаараад цэцгийн баглааг сонгоно. Ямарч хэлбэр, дүрстэй цэцэг байж болох боловч хэт эрээн мяраан, эрс тэс ялгаатай цэцгийг нэг баглаанд боож болохгүй. Уран шилбэтэй шар сарнай, цагаан болон ягаан хадаасхан цэцэг, ягаан сарнай, хожгор бужуу, хөх ягаан голт бор, мөн цахирмаа зэрэг цэцгүүд энэ баярт бүх талаараа таарна. Дээрээ хатгууртай хавтгай ваар, эсвэл дотроо цэцэгтэй төрөл бүрийн ваар ч байсан болно.

Хуриманд
Хуримлаж буй хосуудад цэцэг сонгоно гэдэг амаргүй ажил. Залуу хосуудтай ямар харьцаатай байхаас хамаараад энгийн нэг баглаанаас маш нарийн зохиомжтой цэцгийн эвлүүлэг хүртэл бүхий л төрлийн цэцэг бэлэглэж болно. Хуримын ёс жаяг ямарч байсан, цаг үеийн хувцасны загвар хүсэл сонирхлыг дагаад хичнээн хувирдаг ч цэцэггүй сүйт хүүхэн гэж хэзээ ч байддаггүй. Урьд голдуу ягаан эсвэл цагаан өнгийн (нэг л өнгийн) цэцэг сонгодог байсан бол одоо хадамлаж буй бүсгүй олон төрлийн өнгө бүрийн цэцгийг үзэмжтэйгээр хослуулан баглаа болгож барьдаг болжээ. Энд ганцхан л ерөнхий зарчим байх ёстой: чиний сонгосон цэцгийн баглаа тухайн цаг үетэйгээ, чиний өмссөн гоёлтой, цугларсан, уригдсан хүмүүсийн баярласан хөөрсөн уур амьсгалтай зохицож байвал болох нь тэр. Заавал үнэтэй цэцэг байх ч албагүй. Гол нь хадамлаж буй бүсгүйн нас, гадаад хэлбэр галбир, мөн хуримын даашизны өнгө, урт богиноос хамааран цэцгийн баглаагаа сонгох нь зүй. Намхан нуруутай, турьхан биетэй бүсгүй хэт том, саглагар баглаа, эсвэл хэт том ширхэгтэй цэцэг барьж болохгүй. Харин багатар, гэхдээ тун чамин хийцтэй, ердөө л 2 хуруундаа барьж болохоор тийм баглаа, эсэл сагстай цэцгийн баглаа баривал илүү зохимжтой. Ийм тансаг гоёмсог сагстай цэцгийн баглаа залуухан бүсгүйчүүдэд илүү сайхан харагддаг.

Өндөр нуруутай том биетэй бүсгүйд түүний тохой хүртэл урт унжсан нилээн том баглаа сайхан харагдана. Урт иштэй цэцгүүд байх ба баглааны хүндийн төв нь сүйт бүсгүйн гар дээр таарч, харин цэцгүүд нь бага зэрэг доошоо унжиж байхаар тааруулан сонгоно. Сүйт бүсгүйн барих баглааг голцууу хоёр янзаар бэлдддэг: нэг нь “герман” маягийн баглаа ба энэ нь хэмжээгээрээ урт байна, нөгөө нь “англи” маягийн баглаа бөгөөд ургамал, чимэглэл нь хоёр тийшээ хуваагдан саглайсан хэлбэртэй байна. Мөн швед маягийн дугуй хэлбэрийн баглаа гэж байх боловч үүнийг хүмүүс тэр бүрий сайн мэдэж хэрэглэдэггүй. Энэ баглааг голцуу зуны нарлаг өдөр болж буй хуримд зориулж хээрийн алаг цэцэг, тариан залаа, түрүүг эвлүүлэн торгон тууз, эсвэл өнгийн тороор боож чимэглэн бэлддэг.

Сүйт бүсгүйд зориулсан цэцгийн баглааг бэлтгэх талаар өөрийн саналыг хуримлагч хосууд урьдчилан цэцгийн дэлгүүрт мэдэгдсэн байх ёстой. Дэлхийн олон улс оронд сүйт бүсгүй хуримын ёслолын үеэр толгойдоо ногоон мөчир (нэг ишнээс салаалсан) тавьж, энгэртээ мөн тийм мөчрийг энгэрийн зүүлт хэлбэрээр хаддаг. Харин хуримлагч залуу бүсэндээ мөн ногоон мөчир зүүдэг ажээ.

Хуримын өдөрт
Жил бүр хуримласан өдрөө тэмдэглэдэг хосуудад бие биедээ хайр хүндэтгэлээ илэрхийлэх сайхан боломж гардаг. Энэ өдөр нөхөр нь эхнэртээ дуртай цэцгийг нь (улаан сарнай, хонин зангуу, нил, цахирмаа г.м.) эсвэл хуриман дээр барьж байсан баглааг нь зориуд бэлэглэвэл тун сайн. Мөн чимэглэлийн зориулалттай таримал ургамал ч бэлэглэж болно.

Түүхт ойг тэмдэглэх
Аливаа ойн баярт заавал цэцэг байлцдаг заншилтай. Байгууллага, хамт олон, эсвэл хувь хүний амьдрал, уран бүтээлийн тодорхой үеийг тэмдэглэхдээ цэцгийн баглаа, цэцэгтэй сагс эсвэл хавтгай ваартай цэцгийг сонгон авч болно. Ой тэмдэглэж буй хүн, байгууллагатай өөрөө чухам ямар харьцаатай байдаг, мөн чи сонгосон цэцгэндээ яаж ханддагаас таны бэлэглэх цэцгийн баглааны үнэ цэнэ хамаарна.
Үзүүлэх тоглолт, өдөрлөгт чамин хийцтэй, энхрий зөөлөн цэцэг бэлэглэдэг. Үүнд зөөлөн өнгийн бүхий л төрлийн жижиг алаг цэцгүүд, мөн буйлс эсвэл интоорын цэцэглэсэн мөчрүүд байж болно.

Баяр ёслолын өдөрт
Цаг улирал, болж буй баяртай уялдан худалдаанд байгаа цэцгээс сонголт хийж, хүндэтгэлтэйгээр чимж бэлэглэнэ. Хавар эрт ургадаг цэцгүүд, мөн хавтгай вааранд тарьсан цэцэглэгч ургамалуудыг албан газар, нөхөр ба хүүхдүүд хамт ажилладаг бүсгүйчүүдэд, эхнэр, ээж нартаа, ихэнхдээ өөр бэлгийн хамт хүндэтгэл үзүүлж барьдаг.

Багш нарын баяраар шавь нар нь заавал хадаасхан, сарнай, цахирмаа зэрэг цэцэг бэлэглэх албагүй. Хүүхдүүд өөрсдөө тарьсан сайхан эвлүүлж боосон ямарч цэцгийн баглаа багшийг тань хэзээд баярлуулах болно.

Баяр, уулзалтанд зарим нэг сонирхолтой хэлбэр маяг оруулж болохыг зөвлөе. Тухайлбал, зочноор ирсэн хүн бүр тусгай бэлдсэн хоёр савнаас цэцэг сонгон авах ба ижил төрлийн цэцэг сонгосон хүмүүс (эрэгтэй эмэгтэйгээрээ) хослон сууж, бүжиглэж, энэ баярын оройг хамтдаа өнгөрүүлж болно.

Эмнэлэгт хэвтэж буй хүнийг эргэхдээ
Эмнэлэгт буй хүнд цэцэг бэлэглэхэд эмнэлэг, сувиллын түгшүүртэй уур амьсгал зөөлөрч, сэтгэл санаа өөдрөг болохоос гадна өвчтөнтэй дотно харьцахад цэцэг таатайгаар нөлөөлнө. Харин голт бор, лиш, хонхлой цэцэг гэх мэт хурц үнэртэй цэцэг өвчтэй хүний өрөөнд байж болоохгүй. Учир нь өвчтөн эмзэг, амархан өртөмтгий байдаг тул өдөржин ийм хурц үнэр үнэртвэл толгой нь өвдөж болзошгүй. Мөн зай эзэлсэн хэт том, нүсэр баглаа бас зохимжгүй байдаг. Ер нь энхрийхэн тод, чамин хэлбэртэй цэцэг хамгийн сайн тохирно. Гэхдээ цагаан, улаан өнгөнөөс зайлхийсэн нь дээр. Учир нь цагаан өнгө хэт үлбэгэр, харин улаан өнгө эмнэлгийн орчинд хэт авцалдаагүй. Заримдаа цэцгээ тохирсон ваартай нь хамт авчирвал зүгээр байдаг, ялангуяа хажуудаа цэцэг тогтоогчтой эсвэл бариултай хавтгай вааранд хийсэн цэцэг өвчтөний орны дэргэдэх шүүгээг тун өвөрмөц чимэглэнэ. Энэ тохиолдолд ч гэсэн тухайн уулзалтын дүр төрх, өвчтөн та хоёрын харьцаа, түүний дур, сонирхлыг чи хэрхэн яаж хүлээж авдаг зэрэгтэй чиний сонгосон цэцгэн баглаа тохирч байх ёстой.

Tuesday, October 20, 2009

Зөгийн балыг юунд ч ашиглахад сайн


Хүн төрөлхтнөн үүсэн хөгжихөөс өмнө зөгийг байсан гэж үздэг байна. Тэр утгараа хүй нэгдлийн үеэс хүмүүс зөгийн балыг хүнсэндээ хэрэглэж иржээ.
Одоо ч хэрэглэж байгаа чадамжаа хүн төрөлхтөн алдаагүй явна. Учир нь Зөгийн балны найрлагад хүний биед хэрэггүй гэх нэг ч зүйл байдаггүй бөгөөд бүх найрлага нь хүний ямар ч хордлогыг тайлахад ашиг тустай байсаар иржээ.
Хордлого тайлахад өргөн ашигладаг

Зөгийн балны найрлаганд зэс, төмөр, марганц, цахиурын давхар исэл, кальци, хлор, натри, фосфор, хөнгөн цагаан, магни эрдэс бодис ордог болохоор зэрэг багтдаг байна. Иймд зөгийн балыг хүүхэд, насанд хүрэгчдийн дархлалыг бэхжүүлэх, орчин үеийн амьдралаас үүддэг элдэв хордлогыг тайлахад өргөнөөр ашиглаж байна.

Зөгийн бал нь удаан хадгалсан ч амин дэмээ бараг алддаггүй

Зөгийн балны найрлаганд багтдаг эрдсийн гаралтай давсны хэмжээ хүний цусны ийлдэснийхтэй бараг адил шахуу болохоор шингэхдээ тун сайн. Цаашилбал, зөгийн бал нь удаан хадгалсан ч амин дэмээ бараг алддаггүй гэж хэлж болно.
Ингээд ч зогсохгүй хүний эрүүл мэндэд ямар ч эмээс дутахааргүй нөлөө үзүүлдэг. Жишээлэхэд, сэтгэлийн хэт хөөрөлтэй хүмүүс өдөртөө 100 грамм зөгийн бал идэхэд химийн гаралтай ямар ч хүчтэй эмээс илүүтэйгээр тайвшруулах нөлөө үзүүлдэг. Мөн унтахаас хагас цагийн өмнө аяга усанд гурван халбага зөгийн бал хийн уувал нойргүйдэх гэсэн асуудлыг хялбар шийдэж болдог.

Эмчилгээний зориулалтаар ашиглаж болно, гэхдээ хэтрүүлэн хэрэглэж болохгүй

Хамрын ханиадтай үед ус, зөгийн балыг 50/50 харьцаатай холиод өдөрт гурван удаа 2-3 дуслаар хамартаа дусаадаг. Зөгийн сархинагийг зажилбал ханиад, томуу зэрэг амьсгалын дээд замын өвчнөөр өвдөх нь эрс багасдаг.
Зөгийн бал нь цусан дахь гемоглобиний орцыг нэмэгдүүлдэг гэж үздэг болохоор цус багадалттай, сульдаатай хүүхдүүдийг эмчлэхэд өргөнөөр ашигладаг.
Бөөрний өвчний үед 80-100 грамм зөгийн балыг нимбэгний шүүс, эсвэл нохойн хошууны хандтай уух нь сайн нөлөө үзүүлдэг.
Гэхдээ хэтрүүлбэл ямар ч сайн зүйл хор болдог болохоор хэтрүүлэн хэрэглэхгүй байсан нь дээр гэдгийг мартаж болохгүй.

“Зөгийн хор” бүр илүү ашиг тустай
Зөгийд балнаас дутахааргүй үр ашигтай нөлөөтэй бас нэг зүйл бий. Тэр зүйл нь зөгийн хор юм. Зөгийн хороор хийсэн бэлдмэлүүдийг олон үений үрэвсэл, нугасны мэдрэлийн үрэвсэл /радикулит/, өгзөгний мэдрэлийн үрэвсэл, хавирга хоорондын мэдрэлийн үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, толгой өвдөх, зэрэг өвчний үед ашигладаг байна. Зөгийн хорыг тариагаа, тосон түрхлэг гээд олон янзаар хэрэглэдэг ч өөрөөр нь хатгуулахыг хамгийн сайнд тооцдог байна.

Гэх мэтээр зөгийн балны ашиг тусыг тоочоод барахгүй. Хүн тогтмол биш юмаа гэхэд үе үе зөгийн бал ууж байх нь бүх зүйлд сайн гэдгийг дээрх мэдээллээс мэдэж авсан байх.

Интернет-н хамааралын яах вэ?


Интернэт хэмээх гайхамшиг ертөнцийн хүмүүсийн ердийн хэрэглээ болоод удаж байна. Интернэт байхгүй байхад яаж амьдарч байснаа одоо төсөөлөхөд бэрх. Цаг минут тутам шинэ хэрэглэгчээр интернэт баяжиж байдаг. Мэдээллийн дундаршгүй уурхай интернэт ховс адил хүнийг татаж, хэдэн өдрөөр компьютерийн дэлгэцээсээ салдаггүй хүний тоо нэмэгдсээр. Мэргэжлийн эмч нар интернэтийн хамаарал хэмээх оношийг гаргах болсон байна.

Интернэтийн хамаарал бий болох шалтгааныг мэргэжлийн эмч нар ингэж тайлбарладаг. Нэгдүгээрт, интернэт бол хүссэн асуултандаа тэр даруй хариулт авах боломж учраас нэг зүйлийг сонирхон интернэтийн сүлжээнд орсон хүн олсон хариултаасаа ургуулан дараагийн асуултынхаа хариуг хайн тэнэж эхэлдэг байна. Хоёрдугаарт, энэ бол харилцаа юм. Өөрөөр хэлбэл, интернэтийн сүлжээнд байгаа хүн ганцаарддаггүй, тэр битгий хэл өөрийгөө илэрхийлэх боломжийг ч эндээс олдог. Тэгээд ч олон янзын ааш, араншинтай хүмүүстэй харьцсанаас элдэв ааш гаргадаггүй интернэттэй харьцсан нь хамаагүй дээр.

Гэвч ямар ч зүйл эерэг, сөрөг талтай байдаг хойно интернэтийн сөрөг тал бас бий. Хамгийн наад зах нь эрүүл мэндийн хувьд. Нүдний хараа муудна, хөдөлгөөн дутагдаж, мэдрэлийн ядаргаад орно.

Барууны эрдэмтдийн судалгаагаар интернэт идэвхтэй хэрэглэгчдийн тал хувь нь интернэтийн хамаарал хэмээх оноштой байдаг байна. Эмч нарын хэлж байгаагаар интернэтийн хамаарлыг сэтгэл зүйн, организмын гэж хоёр ангилдаг.

Сэтгэл зүйн хамаарлын шинж нь дараах байдлаар илэрдэг. Компьютер харангуут сэтгэл нь хөдлөн суумаар санагддаг, интернэтэд орох тоолондоо суух цагаа уртасгадаг, компьютерээс аргагүйн эрхэнд холдох болоход уур нь хүрч цухалддаг, өдөрт дөрвөөс доошгүй цаг интернэтэд суудаг, үүнээс болоод гэрийнхэнтэйгээ муудалцдаг бол интернэтийн хамааралтай гэж өөрийгөө оношилж болох аж.

Бие организмын хамаарал нь нүд аргах, нойргүйдэх, хоолонд дургүй болох гэсэн шинжээр илэрдэг байна.

Хэрвээ та дээрх шинжүүдийг уншаад өөрт чинь ийм хамаарал аль хэдийнэ бий болсон бол дараах зөвлөмжийг санал болгож байна. Нэгдүгээрт, интернэт гэдэг бол зүсэн зүйлийн мэдээллийн хогийн сав гэж төсөөлөөд та тэндээс зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллээ авахад хангалттай гэдэг ойлголтыг өөртөө зориуд суулгахыг хичээ. Та нэг зүйл хайж байгаад тэр зүйлээрээ эсрэг тэсрэг мэдээллийг хүртэл олж авах нь байдаг шүү дээ. Тухайлбал, кофе уух нь сайн, муу гэдэг шиг. Туйлын үнэнг хайсны хэрэггүй, угаасаа туйлын үнэн гэдэг энэ хорвоод байхгүй. Хоёрдугаарт, интернэтийн хэлэлцүүлэг, чаатад үнэн сэтгэлээсээ битгий ханд. Харилцагч чинь хэн бэ гэдгийг та бүрэн таних аргагүй. Интернэтийн вампир гэж хэлж болох хүмүүс чаатад их байдаг гэдгийг бодолцоорой, тэд таны энергийг цус адил сорох болно. Тэгээд ч сэтгэл зүйн хувьд тогтворгүй, өөрийгөө бүрэн тодорхойлж чадаагүй хүмүүс чаатад их татагддаг гэдгийг санаарай. Гуравдугаарт, интернэтээр бүдүүлэг аашилсан хүнд тэр маягаар хариу барихаас аль болох түдгэлз. Ингэснээр та өөрийгөө л нервтүүлнэ. Дөрөвдүгээрт, өөрийнхөө тухай үнэн мэдээллийг аль болох өгөхгүй байх хэрэгтэй. Нас, хүйс, утасны дугаар, гэрийн хаяг гэх зэрэг мэдээллээ нууцлаарай. Үл бүтэх хүмүүс үүнийг чинь ашиглахад хэзээд бэлэн байдаг. Тавдугаарт, хэзээ ч битгий цаг хэтрүүлж суу. Нэгээс хоёр цаг интернэтэд суух нь хамгийн боломжтой хугацаа. Ингэхдээ дэлгэцээсээ үе үе хөндийрч орчин тойрондоо анхаарлаа хандуул, бусадтайгаа ярилц. Компьютерээ унтрааж