Tuesday, October 20, 2009

Зөгийн балыг юунд ч ашиглахад сайн


Хүн төрөлхтнөн үүсэн хөгжихөөс өмнө зөгийг байсан гэж үздэг байна. Тэр утгараа хүй нэгдлийн үеэс хүмүүс зөгийн балыг хүнсэндээ хэрэглэж иржээ.
Одоо ч хэрэглэж байгаа чадамжаа хүн төрөлхтөн алдаагүй явна. Учир нь Зөгийн балны найрлагад хүний биед хэрэггүй гэх нэг ч зүйл байдаггүй бөгөөд бүх найрлага нь хүний ямар ч хордлогыг тайлахад ашиг тустай байсаар иржээ.
Хордлого тайлахад өргөн ашигладаг

Зөгийн балны найрлаганд зэс, төмөр, марганц, цахиурын давхар исэл, кальци, хлор, натри, фосфор, хөнгөн цагаан, магни эрдэс бодис ордог болохоор зэрэг багтдаг байна. Иймд зөгийн балыг хүүхэд, насанд хүрэгчдийн дархлалыг бэхжүүлэх, орчин үеийн амьдралаас үүддэг элдэв хордлогыг тайлахад өргөнөөр ашиглаж байна.

Зөгийн бал нь удаан хадгалсан ч амин дэмээ бараг алддаггүй

Зөгийн балны найрлаганд багтдаг эрдсийн гаралтай давсны хэмжээ хүний цусны ийлдэснийхтэй бараг адил шахуу болохоор шингэхдээ тун сайн. Цаашилбал, зөгийн бал нь удаан хадгалсан ч амин дэмээ бараг алддаггүй гэж хэлж болно.
Ингээд ч зогсохгүй хүний эрүүл мэндэд ямар ч эмээс дутахааргүй нөлөө үзүүлдэг. Жишээлэхэд, сэтгэлийн хэт хөөрөлтэй хүмүүс өдөртөө 100 грамм зөгийн бал идэхэд химийн гаралтай ямар ч хүчтэй эмээс илүүтэйгээр тайвшруулах нөлөө үзүүлдэг. Мөн унтахаас хагас цагийн өмнө аяга усанд гурван халбага зөгийн бал хийн уувал нойргүйдэх гэсэн асуудлыг хялбар шийдэж болдог.

Эмчилгээний зориулалтаар ашиглаж болно, гэхдээ хэтрүүлэн хэрэглэж болохгүй

Хамрын ханиадтай үед ус, зөгийн балыг 50/50 харьцаатай холиод өдөрт гурван удаа 2-3 дуслаар хамартаа дусаадаг. Зөгийн сархинагийг зажилбал ханиад, томуу зэрэг амьсгалын дээд замын өвчнөөр өвдөх нь эрс багасдаг.
Зөгийн бал нь цусан дахь гемоглобиний орцыг нэмэгдүүлдэг гэж үздэг болохоор цус багадалттай, сульдаатай хүүхдүүдийг эмчлэхэд өргөнөөр ашигладаг.
Бөөрний өвчний үед 80-100 грамм зөгийн балыг нимбэгний шүүс, эсвэл нохойн хошууны хандтай уух нь сайн нөлөө үзүүлдэг.
Гэхдээ хэтрүүлбэл ямар ч сайн зүйл хор болдог болохоор хэтрүүлэн хэрэглэхгүй байсан нь дээр гэдгийг мартаж болохгүй.

“Зөгийн хор” бүр илүү ашиг тустай
Зөгийд балнаас дутахааргүй үр ашигтай нөлөөтэй бас нэг зүйл бий. Тэр зүйл нь зөгийн хор юм. Зөгийн хороор хийсэн бэлдмэлүүдийг олон үений үрэвсэл, нугасны мэдрэлийн үрэвсэл /радикулит/, өгзөгний мэдрэлийн үрэвсэл, хавирга хоорондын мэдрэлийн үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, толгой өвдөх, зэрэг өвчний үед ашигладаг байна. Зөгийн хорыг тариагаа, тосон түрхлэг гээд олон янзаар хэрэглэдэг ч өөрөөр нь хатгуулахыг хамгийн сайнд тооцдог байна.

Гэх мэтээр зөгийн балны ашиг тусыг тоочоод барахгүй. Хүн тогтмол биш юмаа гэхэд үе үе зөгийн бал ууж байх нь бүх зүйлд сайн гэдгийг дээрх мэдээллээс мэдэж авсан байх.

No comments:

Post a Comment