Tuesday, October 20, 2009

Интернет-н хамааралын яах вэ?


Интернэт хэмээх гайхамшиг ертөнцийн хүмүүсийн ердийн хэрэглээ болоод удаж байна. Интернэт байхгүй байхад яаж амьдарч байснаа одоо төсөөлөхөд бэрх. Цаг минут тутам шинэ хэрэглэгчээр интернэт баяжиж байдаг. Мэдээллийн дундаршгүй уурхай интернэт ховс адил хүнийг татаж, хэдэн өдрөөр компьютерийн дэлгэцээсээ салдаггүй хүний тоо нэмэгдсээр. Мэргэжлийн эмч нар интернэтийн хамаарал хэмээх оношийг гаргах болсон байна.

Интернэтийн хамаарал бий болох шалтгааныг мэргэжлийн эмч нар ингэж тайлбарладаг. Нэгдүгээрт, интернэт бол хүссэн асуултандаа тэр даруй хариулт авах боломж учраас нэг зүйлийг сонирхон интернэтийн сүлжээнд орсон хүн олсон хариултаасаа ургуулан дараагийн асуултынхаа хариуг хайн тэнэж эхэлдэг байна. Хоёрдугаарт, энэ бол харилцаа юм. Өөрөөр хэлбэл, интернэтийн сүлжээнд байгаа хүн ганцаарддаггүй, тэр битгий хэл өөрийгөө илэрхийлэх боломжийг ч эндээс олдог. Тэгээд ч олон янзын ааш, араншинтай хүмүүстэй харьцсанаас элдэв ааш гаргадаггүй интернэттэй харьцсан нь хамаагүй дээр.

Гэвч ямар ч зүйл эерэг, сөрөг талтай байдаг хойно интернэтийн сөрөг тал бас бий. Хамгийн наад зах нь эрүүл мэндийн хувьд. Нүдний хараа муудна, хөдөлгөөн дутагдаж, мэдрэлийн ядаргаад орно.

Барууны эрдэмтдийн судалгаагаар интернэт идэвхтэй хэрэглэгчдийн тал хувь нь интернэтийн хамаарал хэмээх оноштой байдаг байна. Эмч нарын хэлж байгаагаар интернэтийн хамаарлыг сэтгэл зүйн, организмын гэж хоёр ангилдаг.

Сэтгэл зүйн хамаарлын шинж нь дараах байдлаар илэрдэг. Компьютер харангуут сэтгэл нь хөдлөн суумаар санагддаг, интернэтэд орох тоолондоо суух цагаа уртасгадаг, компьютерээс аргагүйн эрхэнд холдох болоход уур нь хүрч цухалддаг, өдөрт дөрвөөс доошгүй цаг интернэтэд суудаг, үүнээс болоод гэрийнхэнтэйгээ муудалцдаг бол интернэтийн хамааралтай гэж өөрийгөө оношилж болох аж.

Бие организмын хамаарал нь нүд аргах, нойргүйдэх, хоолонд дургүй болох гэсэн шинжээр илэрдэг байна.

Хэрвээ та дээрх шинжүүдийг уншаад өөрт чинь ийм хамаарал аль хэдийнэ бий болсон бол дараах зөвлөмжийг санал болгож байна. Нэгдүгээрт, интернэт гэдэг бол зүсэн зүйлийн мэдээллийн хогийн сав гэж төсөөлөөд та тэндээс зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллээ авахад хангалттай гэдэг ойлголтыг өөртөө зориуд суулгахыг хичээ. Та нэг зүйл хайж байгаад тэр зүйлээрээ эсрэг тэсрэг мэдээллийг хүртэл олж авах нь байдаг шүү дээ. Тухайлбал, кофе уух нь сайн, муу гэдэг шиг. Туйлын үнэнг хайсны хэрэггүй, угаасаа туйлын үнэн гэдэг энэ хорвоод байхгүй. Хоёрдугаарт, интернэтийн хэлэлцүүлэг, чаатад үнэн сэтгэлээсээ битгий ханд. Харилцагч чинь хэн бэ гэдгийг та бүрэн таних аргагүй. Интернэтийн вампир гэж хэлж болох хүмүүс чаатад их байдаг гэдгийг бодолцоорой, тэд таны энергийг цус адил сорох болно. Тэгээд ч сэтгэл зүйн хувьд тогтворгүй, өөрийгөө бүрэн тодорхойлж чадаагүй хүмүүс чаатад их татагддаг гэдгийг санаарай. Гуравдугаарт, интернэтээр бүдүүлэг аашилсан хүнд тэр маягаар хариу барихаас аль болох түдгэлз. Ингэснээр та өөрийгөө л нервтүүлнэ. Дөрөвдүгээрт, өөрийнхөө тухай үнэн мэдээллийг аль болох өгөхгүй байх хэрэгтэй. Нас, хүйс, утасны дугаар, гэрийн хаяг гэх зэрэг мэдээллээ нууцлаарай. Үл бүтэх хүмүүс үүнийг чинь ашиглахад хэзээд бэлэн байдаг. Тавдугаарт, хэзээ ч битгий цаг хэтрүүлж суу. Нэгээс хоёр цаг интернэтэд суух нь хамгийн боломжтой хугацаа. Ингэхдээ дэлгэцээсээ үе үе хөндийрч орчин тойрондоо анхаарлаа хандуул, бусадтайгаа ярилц. Компьютерээ унтрааж

No comments:

Post a Comment