Sunday, November 29, 2009

Тэмдэглэл

Өдөр бүр амжилтын тэмдэглэл хөтөлж өөртөө итгэх итгэлийг бий болго.
1. Эрсдэлийг хүлээж авах эсэхийг бидний өөртөө итгэх итгэл шийднэ.
2. Эрсдэл хийлгүйгээр өсөх боломжгүй.
3. Өөртөө итгэх итгэлээс өөрийн үнэлэмж төрнө бидний тархи хүмүүжил орчин бүгд л бид өөрсдийн үнэлэмжийг өсгөхөд таагүй нөлөө үзүүлдэг. Харин амжилтын тэмдэглэл таны хэр чадвартай болохыг ойлгуулна.

4. Тэмдэглэлээ хөтлөх явцдаа та өөрийн давуу тал дээр төвлөрч сурна.
5. Хэсэг хугацааны дараа та өдөр бүр их бүтээмжтэй байлаа үүнийг би тэмдэглэлдээ бичих хэрэгтэй гэдгийг шууд мэддэг болно.
6. Бидний итгэл найдвар бид юунд хүрч чадахыг тодорхойлно. Харин энэ итгэл найдвар хэр өндөр байхыг бидний өөрийн үнэлэмж шийднэ.

Гараар шинжих нь

Хуруугаар чинь таныг шинжие
Хүний ааш занг тодорхойлох олон арга байдаг аж. Бичгийн хэлбэр чинь таныг ямар хүн болохыг бусдад мэдээлдэг байхад гар хурууны хэлбэрээр ч таныг шинжиж болно.

Т.Бум-Эрдэнэ.- Зүрх

“Яг л нүд зовхи хоёрын завсараар гүйгээд байх юм. Ямар сонин юм бэ. Тэг дугираг, цагираг хэлбэртэй юм гээч” гэж бодон бүсгүй сэргэлээ. Тэрээр зөөлхөн, алгуурхан нүдээ нээлээ. Их л гэрэлтэй өрөө байх ажээ. Тэр дээр, бүүр дээр бөв бөөрөнхий, цав цагаан гэрлийн бүрхүүл байна. Өөр юм харагдсангүй. Нүдэнд нь харагдаж буй бүхэн мэлийсэн цагаан. Тэгтэл тэртээ хол юмуу эсвэл тэрүүхэн тэнд юмуу хүмүүсийн ярих нь бөглүүхэн сонсогдов.

Чи ямар темпераменттай вэ ?

Асуултуудын 15-аас дээш асуултанд тийм гэж хариулсан бол та өөрийнхөө зан характерийг олж чадна.
Доорхи асуултын 16-20 нь "+" бол та тэр темпераментад харъяалагдана.

Ухаарлын цаг: таны амьдралын өдөр бүхэн чинь чухал юм шүү

Өнөө цагт бид улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай, олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой, олон экспертүүдтэй боловч олон асуудлуудтай, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ. Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд цөөн залбирах юм. Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хэрнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага хайрлаж, худал хэлэх нь олширчээ.

Хорин насандаа бүхнийг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хийж чадвал гучин насандаа зовох юмгүй амьдарна

 Хүн бүр эрт орой хэзээ нэгэн цагт хувиа хичээгч болон хувирдаг
.”Амьдрал гэдэг зовлон”
Будда бурхны хэлсэн энэ үгийг иш татсан татаагүй хүн бүхэнд амьдрал гэдэг амаргүй даваа. Гэтэл гуч гарсан насны хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүдийг хараад байхад тэд амьдралын зовлон бэрхшээл дунд өөрийн хувиа хичээсэн зангаа хүлээн зөвшөөрч чадахгүй, харин ч бүр тэр зантайгаа тэмцэж шаналж байдаг.

Ид шид чиний хувьд?

Чи ид шид юм уу, далд хүчинд итгэдэг үү? Эсэхүл энэ бүхнийг оргүй зүйл гэж боддог уу? Энэ мэт асуултад доорхи сонжоо хариулт өгөх болно. Харин хоромхон ч бодолгүй шууд хариулаарай.