Wednesday, October 21, 2009

Амьдралын хэв маяг

- Та кофе их уудаг уу?
- Та зөв хооллодог гэж бодож байна уу?
- Хүн өдөрт ямар хэмжээний кальци хэрэглэх ёстойг та мэдэх үү?
- Та бага хөдөлгөөнтэй юу?
- Та биөийн тамираар хангалттай хичээллэдэггүй юү?
- Та суугаа ажилтай юу?

Зөвлөгөө:
Хүн цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй, мөн түүнийг боловсруулах ферментүүд биед байгаа цагт кальци шингэнэ. Гэхдээ дан сүү, цагаан идээ хэрэглэж болохгүй. Иймээс та мах, загас, хүнсний ногоо, жимсийг хангалттай хэрэглэ. Кальци их агуулдаг бууцай, броколи, самар, шош, байцаа, яншуй, шэр буурцаг, апельсин, томат ба апельсины шүүс хэрэглэ. Гэхдээ эдгээр хүнс бидний кальцийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй, иймээс та тусгай эм уух хэрэгтэй. Ялангуяа D витамин агуулсан эмүүд ашигтай.
Биеийн хөдөлгөөн муудах нь остеопороз үүсэхэд нөлөөлдөг. Иймээс бүжиглэ, усанд сэл, гүй, явган зугаал. Өдөр бүр дасгал хийхэд булчингуудын тонус, үе мөчний хөдөлгөөн сайжирч, бэртэх гэмтэх магадлал буурна.
Эдгээр дасгалыг хатуу гадаргуу дээр хийгээрэй
1. Та дагзаа шаланд наа, яг нүх гаргах гэж буй мэт чанга наа. Энэ байдалд долоон секунд байгаад Дараа нь биеэ сулла.
2. Мөн тийм байдлаар далаа шаланд наа. Ийм байдлаар долоон секунд бай. Дасгалыг 7-8 удаа давтана.
3. Мөн тийм дасгалыг таазаараа хий. Ийм байдлаар долоон секунд бай. Дасгалыг 7-8 удаа давтана.
4. Цээжээ дэрэн дээр тавьж, чанга, гараа чичиртэл тэвэр. Ийм байдлаар долоон секунд бай. Дасгалыг 7-8 удаа давтана.
5. Дэрээ өвдгөн завсар хавчиж, сайн шах. Ийм байдлаар долоон секунд бай. Дасгалыг 7-8 удаа давтана.
6. Хөлийн улыг өөр рүүгээ тат. Ийм байдлаар долоон секунд бай. Дасгалыг 7-8 удаа давтана.
7. Зүүн хөлийн хуруунуудаа баруун дээр тавь. Доод хөлөө өөр рүүгээ тат, харин дээд талын хөлөөр эсэргүүцэл үзүүл. Ийм байдлаар долоон секунд бай. Дасгалыг 7-8 удаа давт.

No comments:

Post a Comment